Дэлхийд нэн ховордсон элсний тажигдаахай Монгол оронд амьдардаг
“Амьтны улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлэн, олон нийтэд саяхан танилцуулсан билээ. Улаан данс нь ховордож буй амьтан, ургамлын зүйлүүдийн устах эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлдэг, 60 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичиг юм. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн
хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо бодлогын суурь баримт болдог. Тэгвэл Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс энэхүү улаан дансанд орсон амьтан, ургамлыг цувралаар танилцуулж байна
Энэ удаад элсний тажигдаахай (Salpingotus kozlovi)-н талаар сонирхолтой баримтууд дэлгэснийг уншигчдадаа дамжуулъя. Дэлхийд нэн ховордсон уг жижиг мэрэгч амьтан нь зөвхөн Монгол орны говь, цөлийн бүсэд амьдардаг, алагдаагынхан овогт багтдаг аж. “Козловын атигдаахай” гэх нэрээрээ олон улсад танигдсан эл мэрэгч өвөрмөц төрхтэйгөөс гадна маш жижигхэн биетэй. Биеийн урт нь ердөө 5.7 см, жин нь
ойролцоогоор 12.5 грамм. Тэгсэн мөртлөө биеэсээ хоёр дахин урт буюу 12.6 см сүүлтэй, том толгойтой, богино мохоо хоншоортой. Чих нь жижигхэн, гуурс шиг хэлбэртэй. Хойд мөч нь гурван хуруутай бөгөөд АМЬД ЕРТӨНЦ энэ нь элсэн дээгүүр явахад зохицсон байдаг гэнэ. Нуруу хэсэг нь шаргал, элсэн саарал, хэвлий нь цагаан цайвар байдаг нь орчиндоо дасан зохицож өнгөлөн далдлахад тусалдаг байна.
Элсний тажигдаахай Монгол орны өмнөд хэсгийн элсэрхэг говь, цөлийн бүсэд голчлон тархсан, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дэх элсэн манхан, дов толгодод нүх ухан амьдардаг, шөнийн идэвхтэй амьтан. Хорогдсоор цөөн тооны л үлдсэн тул хамгаалалтад авч, улаан дансанд “Мэдээлэл дутмаг” болон “Ховор” гэсэн зэрэглэлд бүртгэжээ.