СУРАГЧДЫН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛ СОНГОЖЭЭ

0

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв. Уг шалгалтад оролцохоор 34,432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2,460 орчим хүн ажиллаж байгаа аж. Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд байна.

ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн гурван хичээл:

  • Математик (23,634)
  • Англи хэл (21,976)
  • Нийгэм судлал (20,712) байна.

Харин хамгийн цөөн бүртгүүлэгчтэй хичээлүүд нь:

  • Орос хэл (1,014)
  • Газар зүй (1,085)
  • Түүх (1,606) байна.

Өнөөдөр 14:00 цагт Англи хэлний шалгалттай. Үргэлжлэх хугацаа 80 минут.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *