Шинэ Засгийн газрын сайд нар ямар боловсролтой вэ!

tanhim-4-810x500

Эх сурвалж: Nnews.mn

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын кабинетаа бүрдүүлсэн ч цүнх, цүнхээр нь мөнгө зөөсөн, төсвийн мөнгийг шамшигдуулсан зэрэг асуудалд нэр холбогдож байсан УИХ-ын гишүүдийг сайдаар томилсон нь шүүмжлэлийг араасаа дагуулаад байна.  Засгийн газрын тэргүүн сайд нараа сонгохдоо  мэдлэг, туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан,  Сангийн сайд З.Мэндсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар хамгийн их шүүмжлэлийг хүлээж байна.

“Өс зангидсан Засгийн газар байгуулагдлаа” гэж дүгнэх нэгэн байхад “Энэ танхим удахгүй огцорно” гэж үзэх хэсэг ч байгаа юм.

Шинэ Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 18 сайд, дөрвөн дэд сайдтай ажиллана. Одоогоор дөрвөн дэд сайд тодроогүй байгаа. Танхимыг МАН-аас гадна ХҮН нам, Үндэсний эвсэлтэй хамтран байгуулаад буй. Тодруулж хэлбэл, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг, үлдсэн 16 сайд МАН-аас томилогдов. Ингэхдээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын фракциас таван сайд, үлдсэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарын фракциас томилогдлоо.

Ингээд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралтай нэг баг болж ажиллахаар “шилэгдсэн” сайд нар ямар боловсол эзэмшсэнийг танилцуулъя.

Ерөнхий сайд Н.УЧРАЛ:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
  • 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2026 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

Тэргүүн Шадар сайд Ж.ЭНХБАЯР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль
  • 2005 онд Маастрихтын Их сургууль, Магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
  • 2021-2024 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Шадар сайд Т.ДОРЖХАНД

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавр
  • 2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр
  • 2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн
  • 2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн
  • 2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан
  • 2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч
  • 2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга
  • 2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх
  • 2016-2020 онд Хүн намын удирдах зөвлөлийн дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

Шадар сайд Н.НОМТОЙБАЯР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 45 дугаар сургууль
  • 1997 онд АНУ-ын Индиана мужийн Интерлинк хэлний төв
  • 2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийг Улс төр, бизнесийн удирдлага хос мэргэжлээр бакалавр,
  • 2002 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль
  • 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургуулийг Техник инженирингийн мэргэжлээр магистр
  • 2022 онд ИБУИНХУ-ын Кембрижийн Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр
  • 2023 онд ИБУИНХУ-ын Оксфордын Их сургуулийн Удирдлага, манлайллын хөтөлбөр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажилтан
  • 2005-2008 онд Монголын Алт ХХК-ийн төслийн менежер
  • 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газрын гүйцэтгэх ажилтан
  • 2010-2012 онд Монголын Алт ХХК-ийн Бодлогын зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд
  • 2017 онд Эрүүл мэндийн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2024 онд Үндэсний Эвслийн тэргүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

                                                                                 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ЭНХБАЯР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
  • 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
  • 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
  • 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Сангийн сайд Ж.МЭНДСАЙХАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ЕБ 10 жилийн дунд сургууль
  • 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнес судлаач, Эдийн засагч
  • 2008 онд Удирдлагын академи

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001-2014 онд Хувийн хэвшилд гүйцэтгэх захирал
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт газрын дарга
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга
  • 2020-2022 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • 2022-2023 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Дархан-Уул аймаг 13 дугаар дунд сургууль
  • 1996 онд Монгол Улсын их сургууль, Олон улсын харилцааны дээд сургууль – Олон улсын харилцаа
  • 2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль – Бизнесийн удирдлага
  • 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль – Бизнесийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2003 онд “Аз хур” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн, Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
  • 2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд
  • 2021-2024 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

Зам тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
  • 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
  • 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга
  • 1993-2016 онд “Дорнын говь” ХХК
  • 2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.АМАРСАЙХАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль
  • 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт
  • 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе
  • 2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2021-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль
  • 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш
  • 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр
  • 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх
  • 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх
  • 2010-2013 онд ШУТИС, Нийгмийн хөгжлийн проректор
  • 2015 онд Канад Улс Бритишийн Колумбын их сургуулийн судлаач
  • 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021-2022 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АУБАКИР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургууль
  • 2000 онд “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
  • 2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
  • 2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
  • 2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
  • 2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1985 онд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургууль
  • 1992 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын V дунд сургууль
  • 2004 онд ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, цахилгааны инженер
  • 2007 онд Удирдлагын академи, төрийн удирдлага

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1994-2000 онд “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан
  • 2003-2006 онд “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал
  • 2006-2007 онд Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн
  • 2008-2012 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
  • 2006-2013 онд НАМЗХ-ны дарга
  • 2013-2020 онд Орхон аймгийн МАН-ын дарга
  • 2010-2012 онд Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга
  • 2008-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
  • 2016-2020 онд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.БАТ-АМГАЛАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2002-2008 онд “Баян Хадат” тур ХХК, гүйцэтгэх захирал
  • 2008-2010 онд Нийслэлийн БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2010-2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга
  • 2015-2020 онд ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд

Боловсролын сайд Л.ЭНХ-АМГАЛАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.САНДАГ-ОЧИР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дунд дугаар сургууль
  • 2000 онд Тэнгэр дээд сургууль, философич, нийгмийн ухааны багш
  • 2000-2001 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер
  • 2017-2018 онд Удирдлагын академи, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн
  • 2005-2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1989-1998 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Хэрлэн нэгдүгээр 10 жилийн дунд сургууль
  • 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний багш, бакалавр
  • 2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2008 онд Хэнтий аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2008-2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч
  • 2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга
  • 2016-2020 онд Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч
  • 2020-2021 онд Хэнтий аймгийн Засаг дарга
  • 2021–2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.АЛДАРЖАВХЛАН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1995 онд Улаанбаатар хот, арван жилийн 50-р сургууль
  • 1998 онд Австрали, Сидней, Англи хэлний институт
  • 2000 онд МБДС, Санхүүч
  • 2005 онд МУИС-ийн ЭЗДС санхүүгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2001-2006 онд УИХ-ын ТГазар, Туслах, зохион байгуулагч
  • 2006-2008 онд Сангийн яам, Зөвлөх
  • 2007-2012 онд ОССК, Гүйцэтгэх захирал
  • 2016-2024 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • 2016-2024 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.НОМИН

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2006 онд Зүүн Английн Норвичийн Их Сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2016-2021 онд Монголын Телевизүүдийн Холбоо, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2017-2021 онд Монголын Оюуны Өмч Хамгаалах Холбоо, ТУЗ-Гишүүн
  • 2015-2021 онд Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга
  • 2011-2021 онд “Гацуурт Пропертиз” ХХК, Захирал
  • 2008-2021 онд “Тэрэлж Сүйх” ХХК, Захирал
  • 2011-2021 онд “Монгол Телевиз” ХХК
  • 2023 онд “Шинэ Эдийн Засгийн Чуулган” ТББ, УЗ-н гишүүн
  • 2021-2022 онд Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газар хоорондын Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Хамтарсан Зөвлөл, Зөвлөлийн дарга
  • 2023 онд МУ-ын Олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо, Хорооны дарга
  • 2023 онд Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Дэд тэргүүн
  • 2023 онд Азийн улс төрийн намуудын олон улсын (ICAPP) байгууллага, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн
  • 2023 онд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • 2021 онд Монгол Ардын Нам, УЗ-ийн гишүүн
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд

Эрчим хүчний сайд Б.НАЙДАЛАА

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 онд Нийслэлийн 23-р дунд сургууль
  • 1997 онд СЭЗДС, бизнесийн удирдлагын бакалавр
  • 2004 онд Япон улсын Кобе их сургууль, эдийн засгийн ухааны магистр, хөгжлийн эдийн засагч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-2002 онд СЭЗДС, эдийн засгийн онолын багш
  • 2004-2007 онд Анод банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч
  • 2007-2008 онд Хаан банк, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
  • 2008-2011 онд МСиЭс групп, Юнител ХХК, газрын захирал
  • 2011-2012 онд Монголын эдийн засгийн форум, Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 онд Монголын банкны холбоо, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2018-2020 онд ТоС (Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил) холбоо, Гүйцэтгэх захирал
  • 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

Эрүүл мэндийн сайд Э.БАТШУГАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль
  • 2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • 2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир
  • 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч
  • 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн
  • 2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд

About Author