Хууль зүй, дотоод хэргийн сайд тамгаа гардаж авлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Амарсайхан тамгаа гардан авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхдөө салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн сайжруулж үр дүнтэй ажиллахыг хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа газруудын хамт олонтойгоо хамтран Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, эрхзүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчиныг бүрдүүлж, хууль хэрэгжүүлэх бүх шатанд стандарт тогтоох, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэж ажиллана” гэв.


