Э.Намсрай: Туулын бургасанд хөнжил гудас, ундаа усны сав болон архины шил их байна

6bmsi0_69cf68d30e1ea02d0ac50607_x974

Туул голын ай савыг цэвэрлэх ажлын хүрээнд 176.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Тодруулбал дөрөвдүгээр 2-ны өдрөөс эхлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэл 21.4 км, Туул голын ай сав дахь 1,350 га талбайг цэвэрлэсэн аж.

Энэ тухай “Бэлчээрийн мониторинг” ТББ-ын ажилтан Э.Намсрай “Баянгол дүүргийн зам талбайн тохижилт үйлчилгээний найман байгууллагатай хамтраад Туул голын ай сав дагуу 3.2 км талбайд цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Барилга байгууламжтай ойр хэсгүүдэд барилгын хог хаягдал их хэмжээгээр төвлөрсөн байна.

Бургас шугуйн дунд хөнжил гудас хаях, ундаа усны хуванцар сав болон архины шил, лааз, гялгар уут зэрэг хог хаягдал ихээр олдож байна. Мөн шигүү бургасанд шигдэж наалдсан байна. Хогоо зориулалтын газар зөв боловсон хаяж хэвшихийг иргэддээ уриалж байна” гэв.

Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, энэ хугацаанд бүх нийтийн цэвэрлэгээнд 10,476 аж ахуйн нэгж оролцжээ.

About Author