“Зам дээр зуурмаг асгаж байгаа болон гуу жалганд барилгын хог хаяж байгаа зөрчилд тавих хяналтаа сайжруулна”

images (2)

Урин дулааны улиралд барилгын ажлууд эхэлж буйтай холбоотой барилгын компаниуд хог хаягдлаа гуу жалга руу хаях нь ихэсжээ.

Мөн том оврын зуурмагийн машинууд авто зам дээр зуурмагаа асгаж байгаа нь замын цэвэрлэгээнд хүндрэл учруулж, цаашлаад эвдрэл үүсэх шалтгаан болдог байна.

Эдгээрт хяналтыг сайжруулж, барилгын компаниудын нэгдсэн бүртгэл судалгааг гаргахаар болжээ.

Бетон зуурмагийн том оврын тээврийн хэрэгслүүд зам эвдэж байгаа байршлуудад камерын хяналтыг сайжруулж, хариуцлага тооцно гэж УБЗАА мэдээлэв.

About Author