Өчигдөр 134 тээврийн хэрэгслийн жолооч улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон байна

smxqwu_560806438_122228991716257880_5167500526959566234_n_x974

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

Тухайлбал энэ оны дөрөвдүгээр 05-ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 134 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоныг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө. 

About Author