Улсын физикийн 37 дугаар олимпиад Дорнод аймагт болж байна

Улсын физикийн 37 дугаар олимпиад Дорнод аймагт болж байна

Багш, сурагчдын физикийн мэдлэг, ур чадварыг сорих улсын 37 дугаар олимпиад өнгөрсөн баасан гаригт Дорнод аймагт эхэллээ. Энэ сарын 3-8- ны өдрүү дэд болох тус олимпиад нь физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хүүхдүүдийн авьяас чадварыг нээх зорилготойгоор улсын хэмжээнд зохион байгуулагддаг уламжлалтай. Олимпиадад оролцогчид онол болон туршилтын төрлөөр өрсөлдөж байна.

Энэ удаагийн олимпиадыг Монгол Улсын анхны онолын физикч, их эрдэмтэн Д.Цэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Д.Цэрэн нь МУИС-ийн Физик-математикийн факультетын декан, онолын физикийн тэнхимийн эрхлэгч байсан бөгөөд анх физикийн олимпиад зохион байгуулах санааг гаргаж байжээ. Мөн физикийн анхны сурах бичгүүдийг зохиосон аж. Түүний шавь нараас 20 гаруй доктор, академич төрөн гарсан байдаг. Улсын физикийн 37 дугаар олимпиадад 21 аймгийн 150 гаруй багш, сурагч, МУИС, ШУТИС, МУБИС, Физик, технологийн хүрээлэн, Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөллүүд оролцож байгаа юм. Шүүгч дийн бүрэлдэхүүнд 30 гаруй хүн ажиллаж байна.

About Author