Менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ
Монгол Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар менингококкт халдварын 7 тохиолдол батлагдаж, 3 нас баралт бүртгэгджээ. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66.7 хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна. Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэв.
Сүүлийн 6 жилийн өвчлөлийн дунджаар 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд Налайх,
ЧД, БЗД, СХД өндөр байгаа юм. Энэхүү өвчлөл арюанхоёрдугаар сараас зургаадугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгджээ.
Иргэн та ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетаар сайн дураар вакцинд хамрагдах боломжтойг эрүүл мэндийн байгууллагуудаас санууллаа.