УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ яг одоо АТГ-т мэдүүлэг өгч байна
Эх сурвалж: Ubn.mn
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АТГ-т хандан тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүстэй холбогдох 894 хуудас, дөрвөн бүлэг материалыг шалгуулахаар хүлээлгэн өгсөн байдаг.
Тэгвэл түүний өгсөн гомдол, мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тайлбар мэдүүлэг авч байгаа аж.
Л.Оюун-Эрдэнээс гуравдугаар сарын 23-нд АТГ-т гаргасан хүсэлттэй бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ танилцана уу.