ЗАВХАН АЙМГААС АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ

661766730_1589207436542401_3838697716402271735_n

Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаагаар ахлуулсан бүрэлдэхүүн Архангай аймаг дахь дугаар ангид алба хааж буй цэрэг дайчдаа эргэж, аймгийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж, гарын бэлгийг гардууллаа. Мөн гэр бүлийн захидал илгээмжийг хүлээлгэн өгөв.

Тус цэргийн ангид Завхан аймгийн 12 сумаас алба хааж буй цэргүүд цэргийн эрдэмд суралцах үндсэн үүргээс гадна гадна, жолооны үнэмлэх, мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.

Түүгээр ч барахгүй зарим дайчид бүтээн байгуулалтад оролцож хуримтлуулсан цалингийн орлогоороо автомашинтай болж халагдаж байгааг дугаар ангийн удирдлагууд онцоллоо.

About Author