Энэ он гарсаар 61 автомашин хулгайд алдагджээ
Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулав.
2026 оны эхний гурван сарын байдлаар
- 1,557 орон байрны хулгай
- 253 халаасны хулгай
- 61 автомашины хулгай
- 309 малын хулгай гарсан байна.
Тухайлбал өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэрэг гуравдугаар сарын 30-нд гарсан байдаг.
“Нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа” гэх дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болох нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд тээврийн хэрэгслээ асаалттай, онгорхой орхихгүй байхыг сэрэмжлүүлсэн билээ.

Эх сурвалж: ЦЕГ