АН: Үндэсний бодлогын хорооны гишүүдэд батламж гардуулав

667699723_1295886019358994_1246532012887377483_n

Ардчилсан Намын ХVIII Их хурал үргэлжилж байна. Шинээр сонгогдсон Ардчилсан Намын Төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдэд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ардчилсан Намын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын дарга асан З.Энхболд нар батламж гардуулав. Сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байна.

Ташрамд дурдахад, намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогджээ.

About Author