23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ

цагдаа

Дөрөвдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж амь насыг нь хөнөөсөн байна. Мөн дараа нь өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь газар дээрээ нас барсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд холбогдогч эмэгтэй ухаан орсны дараа сэтгэцийн байдлыг нь мэргэжлийн байгууллагаар тогтоолгох юм.

About Author