Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Я.Содбаатарыг томилжээ
“Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилжээ.
Ингэхдээ МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлон батлав. Олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, Ерөнхий менежерийн орон тоог нэмэгдүүлэв. МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар шийдвэрлэлээ.
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр хуралджээ. Хуралдаанаар “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь УИХ-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон. Монголоос 500 гаруй тамирчин оролцохоор төлөвлөж, тэмцээн олон хотод зэрэг зохион байгуулагдах нөхцөл байдлыг харгалзан багийн удирдлагын бүтцийг өргөтгөж, Х.Баттулгыг багийн ахлагчаар нэмж томилсон байна.