Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо

670634620_1319149696848661_3515983388193642237_n

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид зохион байгууллаа.

Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар Прокурорын газраас хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт, үр дүн, “Сонор сэрэмж 2026” аян, Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт, “Аюулгүй гудамж 2026” аян, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал, авилга, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж, хурлын дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо удирдан явуулав.

Мөн дүүргийн шударга байдлын үнэлгээг сайжруулах хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртал, чирэгдэлгүй байх, ёс зүй, харилцаа хандлагаа дээшлүүлж ажиллах зөвлөмжийг баталлаа.

About Author