УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ

676073679_1289356892613093_1344771158461973814_n

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гадаад паспортын загвар өөрчлөгдсөн тухай мэдээлэл гарч эхэлсэн.

Энэ талаар УБЕГ-аас тодруулахад “Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ТАШАА, ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ” болохыг албан ёсоор мэдэгдэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд 5 жилээр олгож байна.

Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно.

About Author