Казахстанаас Монголд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг судлахаар боллоо

682eeb1da96e4a29e850bec9226bce2c

Эх сурвалж: Zuv.mn

Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны сайд Г.Дамдинням Казахстаны Эрчим хүчний сайд Ерлан Аккенженовтой уулзалт, хэлэлцээр хийлээ.

Уулзалт, хэлэлцээрийн үеэр талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Казахстаны газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хамтран ажиллах боломжуудыг судлах, газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр туршлага солилцохоор тохирчээ.

Мөн нүүрс-химийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор нүүрсийг гүн боловсруулах төслүүдэд онцгой анхаарал хандуулж ярилцсан байна.

Цаашлаад, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирчээ.

Уулзалтын дараа талууд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дахин нотолсон байна.

About Author