О.Амгаланбаатар сонгуулийн луйвар хийснээ хүлээн зөвшөөрлөө, “баасаа цэвэрлэ” АН-ынхаан
Эх сурвалж: Zuv.mn
АН-ын дотоод сонгууль будлиантаж, ялангуяа Нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтайгаас машин, машинаар нь хүн зөөж санал өгүүлсэн гэсэн гомдлыг өрсөлдөгч нар нь зохион байгуулагчдад гаргаж бөөн юм болсон ч тэгсгээд намжсан билээ.
Ялагдсан өрсөлдөгч нар нь “Баянгол дүүргийн дөрөвдүгаар хорооны 21 тоотод Говь Алтайн регистрийн дугаартай 40 гаруй иргэн бүртгүүлж саналаа өгсөн байна” гэсэн тодорхой баримт гаргаж өгөөд байхад дүлий дүмбэ оргисон. Тэгвэл хэргийн эзэн, “хэнгэргийн дохиур” О.Амгаланбаатар өөрөө өчигдөр Говь Алтайгаас хүмүүс авчирч, өөрийнхөө төлөө саналаа өгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. “Говь-Алтайгаас Баянгол дүүрэг рүү “царцаа” нүүлгэсэн гэнэ. Тэр чинь царцаа биш, хүн шүү дээ. Хүнийг царцаа гэж хэлж болдог юм уу” гэж тэрбээр хэлжээ.

“Царцаа” буюу сонгуульд санал өгүүлэх зорилгоор Баянгол дүүрэгт шилжүүлсэн иргэдийн бүртгэл.
Ингээд зогссонгүй “Тэгээд ч УИХ-ын сонгуулиар ч тэр чигээрээ нааш, цаашаа шилждэг л биз дээ…” гэсэн байх юм.
Энэ бол Ардчилсан нам Баянгол дүүрэгт болсон сонгуулийг эргэж харах хнгалттай үндэслэл гэж бодож байна.
Ардчилсан нам бол үзэл санааны нам. Зарчим, ёс зүй мөнгө, ашиг сонирхлоос дээгүүр тавигдах учиртай. Сонгогч, дэмжигчид нь ч ингэж найддаг. Тэгвэл энэ итгэл, найдвар нь талаар биш гэдгийг Баянгол дүүрэгт О.Амгаланбаатарын тарьсан “баас”-ыг цэвэрлэхээс эхлэх хэрэгтэй байна. Дүүрэг, хороо, цаашлаад Иргэний бүртгэлийн ерөнхий газар гээд төрийн байгуулллагуудын нэр хүндийг ч сэвтээсэн О.Амгаланбаатарыг цаашид намдаа байлгах эсэх асуудлыг сөхсөн ч буруудахгүй.