Б.Батхишиг: Машин барьж явахдаа ухаан алдаад дөрвөн машин мөргөсөн байна. Үнэхээр юу ч санахгүй байна
Эх сурвалж: Zuv.mn
“LUMINO” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ухаан алдаж осол гаргасан талаар цахим орчинд мэдээлэл тархаад байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “. Өчигдөр шөнө толгой өвдөөд байхаар нь бүтэн MRI хийлгэсэн. Үнэхээр би юу ч санахгүй байна.
Үнэнээ л хэлж байна. Би ямар элдэв янзын юм хэрэглэж, архи ууж, хар тамхи татдаг биш” гэжээ.