О.Номинчимэг: Х.Булгантуяагийн нэр хүндийг нь унагах компанит ажилласан өрнөсөн байж болзошгүй гэх дүгнэлт ОУПХ-ноос гарсан
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Би УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт дээр байгаагүй. Би ОУПХ-ны 152 дугаар ассамблейд оролцохоор Турк улсад ажиллаж байсан. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн эрх зөрчигдөж, нэр хүндийг нь унагах компанит ажилласан өрнөсөн байж болзошгүй гэх дүгнэлт ОУПХ-ноос гарсан.
Миний хувьд парламентын холбооны дүрмээрээ өөрийн улсын холбогдолтой хэрэгт оролцож болохгүй. Асуудлыг хэлэлцэх үед гарч санал хураалтад оролцдоггүй. Тиймээс бусад гишүүд маань хөндлөнгийн нүдээр харж шийдвэр гаргаж байгаа.
Х.Булгантуяаг хурал даргалсных нь төлөө эрүүгийн гэмт хэрэгт татаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил болохуйц үйл явдал болж байна гэж дүгнэсэн байна лээ. Уг асуудлыг анхаараач ээ гэдэг шаардлагыг ОУПХ-ноос манай улс руу хзргүүлж байгаа” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1BAsBgNibq