БАЙР СУУРЬ: Туулын хурдны замыг улстөржүүлж зогсоож болохгүй
Эх сурвалж: Zuv.mn
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замтай холбоотой ажлыг зогсоож байгаа талаараа Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Өмнө нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй учир тус ажлыг зогсоосон ч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр үргэлжлүүлж болно хэмээн мэдэгдээд байсан юм.
Улстөрчид Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил дээр ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэе.
Хууль зүйн сайд С.Амарсайхан: “Үйл ажиллагаатай холбоотой аливаа олон нийтийн болон бусад хөндлөнгийн хүмүүсийн хардлага байгаа бол түүнийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж, байгаад олон нийтэд мэдээлэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоож байга шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан.
Бүтээн байгуулалтуудаа явуулах ёстой. Орчин нөхцөл нь бүрдээгүй бол хууль журмынхаа хүрээнд түүнийгээ бүрдүүлэх ёстой. Иргэд олон нийтдээ мэдээллээ сайн өгөх ёстой. Ер нь явах ёстой ажлууд явж байж л улс орон хөгжинө биз дээ”
https://www.facebook.com/share/v/1FPPvHRq5c
УИХ-ын гишүүн Б.Баябаатар: “Би Туулын хурдны замыг явах ёстой гэсэн байр суурь дээрээ байгаа. Ер нь Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтуудаа улс төрийн шалтгаанаас болж бид олон удаа зогсоож байгаа шүү дээ. Энэ төсөл маань ч мөн адил улс төрийн шалтгаанаар зогслоо гэж харж байна.
Ууг нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах гээд иргэддээ олон зүйлийг ярьдаг ч гэсэн хачир дээрээ асуудлыг улс төрийн шалтгаанаар зогсоогоод байдаг нь өөрөө буруу гэж харж байгаа. Иргэдийн дийлэнх нь Туулын хурдны замыг дэмжиж байсан. Ер нь асуудалд иргэдийн байр суурь судалгааг харж байж хандах нь зөв. Хэдэн хүн гарч ирээд пайз өргөөд, жагсаал цуглаан зохион байгуулсантай уялдуулан энэ асуудалд хандаж шийдвэрээ өөрчилж байх нь буруу. Төр засаг өөрөө бодлоготой байх ёстой”
https://www.facebook.com/share/v/14a8EEsxoC2
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Түгжрэлийг шийдье гэдэг л гол консефц байгаа шүү дээ. Туулын хурдны замаа зогсоочхоод түгжрэлээ яаж шийдэх юм. Улс төржилтөөсөө болж төд удалгүй тэг зогсоно шүү дээ. Байгаль орчны үнэлгээнийх нь асуудлыг мэргэжлийн хүмүүс нв хийх ёстой байх. Бусдаар бол явуулах ёстой гэж үзэж байгаа.
https://www.facebook.com/share/v/1AzYMsnbUQ
УИХ-ын гишүүн Б.Тулга: Бүтээн байгуулалт явах ёстой. Мэдээж зарим иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлж байгаа үүн дээр нягтлах шаардлагатай. Сошиалын хэрүүлээс болж бүтээн байгуулалтаа зогсоох нь буруу. Нийслэлийн ажлыг зогсоох арми ажиллаж байна.
Үе үеийн засгийн газар их хурлаар баталсан мөрийн хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр энэ төсөл явах л ёстой. Хууль зөрчсөн асуудал байвал үүнийг засаад цааш явах ёстой” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1B6bpQK634