О.Алтангэрэл: Туулын хурдны замыг шууд хааж, зогсоож байгаа нь буруу

d4e65075b78b49ada9b84f35ffc84f2a

Эх сурвалж: Zuv.mn

Туулын хурдны замын төслийг зогсоосонтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн байр суурийг тодрууллаа.

Тэрбээр, “Туулын хурдны замыг шууд хааж, зогсоож байгаа нь буруу. Тэгээд түгжрээд л байх юм уу. Гарц гаргалгаа олоод энэ төслийг урагшлуудах ёстой. Н.Учрал сайд мега төсөл ярихгүй гэж хэлсэнд харамсаж байна.

Олон нийтийн зүгээс эсэргүүцээд байгаль орчны асуудалтай байна гэхэд нь шууд бэлэн гаргаад үзүүлж, танилцуулаад явах ёстой байсан. Хууль хяналтын байгууллага үүнийг даруй шалгах хэрэгтэй. Энэ бол зөв зарчмын шаардлага.

Байгаль орчинд нөлөөлөх байдлынхаа үнэлгээг сайн судлаад гарц гаргалгааг нь олж энэ төслийг заавал урагшлуулах ёстой” гэлээ.

https://www.facebook.com/share/v/17e1pN3hnN

About Author