М.Бадамсүрэн: Өндөр дүн бүхий оффтейк гэрээнүүдийг шалгах ёстой

1766480710597385934_1327776249394213_6014926271628332061_n

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “ Өндөр дүн бүхий оффтейк гэрээнүүдийг шалгах ёстой. Ер нь энэ мэт гэрээнүүдийг нууцад авдаг асуудлыг зогсоож, хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Төрийн нууц гэдэг ангиллын ард худалдан авах ажиллагаатай холбоотой өндөр үнийн дүнтэй гэрээнзүүдийг хийх нь зохисгүй гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бол 20 сая хүртэлх үнийн дүнтэй ажлыг шууд гэрээ байгуулж хийж болдог. Үүнээс дээш 80 хүртэлх сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг харьцуулалтын аргаар буюу гурван ААН-үүдэд хүсэлт хүргүүлээд ирсэн саналаас нь үнэлээд явуулдаг. 

Хэрвээ алдаа дутагдал гарсан бол ил тод болгож хуулийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1NRTx4czB8

About Author