“Эрдэнэс Ашид” ХХК-ийн чиглэлийг өөрчилж, “Эрдэнэс газ” болгов
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 05 тоот тогтоолоор “Эрдэнэс Ашид” ХХК-ийн дүрмийг шинэчлэн, үйл ажиллагааны чиглэлийг тээвэр, логистикийн салбарт үйл ажиллагаа эрхлэхээр баталсан байдаг. “Олон улсын түвшний дэд бүтэц, логистикийн үйлчилгээг
эрхлэх чадавхтай үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага болно” хэмээн алсын хараагаа тодорхойлж, тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, авто, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан, дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдацтай, найдвартай үйл ажиллагааг бий болгох зорилготой
байгуулагдсан компанийн үйл ажиллагааны чиглэлийг хоёр жилийн дараа дахиад солихоор болжээ.
“Эрдэнэс Ашид” ХХК-ийн нэрийг “Эрдэнэс газ” болгон сольж, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн, Монголын газар нутаг дээгүүр байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг хариуцуулахаар болсон байна. Засаг төр солигдох тоолонд төрийн өмчит компани, үйлдвэрийн
газруудын үйл ажиллагааны чиглэл, бүтцийг өөрчлөн зохион байгуулдаг нь ажлын уялдаа, бодлогын залгамж чанарт сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд сануулж, шүүмжилдэг билээ.