Жүдочид Душанбе их дуулга, Бариси их дуулгад оролцохоор эх орноосоо мордлоо

image (3)

Дэлхийн чансааны оноо олгох Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүд Тажикистан, Казахстан Улсуудад үргэлжилнэ.

Тодруулбал, ирэх тавдугаар сарын 1–3-нд “Душанбе их дуулга”, 5 дугаар сарын 8–10-нд “Бариси их дуулга” тус тус зохион байгуулагдах юм.

Дээрхи тэмцээнүүдэд оролцох шигшээ багийн эхний хэсэг тамирчид М.Бундмаа, Ч.Болдбаатар дасгалжуулагч нарын удирдлага дор өнөөдөр эх орноосоо мордлоо.

About Author