Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эх сурвалж: 24tsag.mn
БАРИМТ 1
Дашнямын Ихбаяр 1986 онд Улаанбаатар хотод төрсөн.
БАРИМТ 2
Тэрээр МУИС-ийг Монгол, Япон хэл орон судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
БАРИМТ 3
Хэл шинжлэлийн чиглэлээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 4
Мөн Их Засаг Олон Улсын Их сургуульд эрх зүйч мэргэжлээр хоёр дахь бакалаврын боловсрол эзэмшсэн.
БАРИМТ 5
Түүний анхны ажлын байр нь Их Засаг Олон Улсын Их Сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн байсан.
БАРИМТ 6
Тэрбээр 2009–2013 онд лицей сургуулийн захирлаар ажиллаж боловсролын байгууллага удирдсан туршлагатай.
БАРИМТ 7
2014-2016 он Баянгол дүүргийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн даргын албыг хашив.
БАРИМТ 8
2016-2018 он Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга
БАРИМТ 9
2018-2020 он Нийслэлийн МАН-Сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга
БАРИМТ 10
2020-2021 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан орлогч дарга
БАРИМТ 11
2021-2022 он Нийслэлийн ЗДТГ-ын Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол, ногоон байгууламж хариуцсан орлогч дарга
БАРИМТ 12
2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн дарга
БАРИМТ 13
2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын Бүлгийн даргаар тус тус ажиллаж байна.
БАРИМТ 14
Д.Ихбаяр 2022 онд Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажлыг аваад 17 хонож байхдаа “Шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэд ихээр түлж, агаарын бохирдолд нөлөөлж байна” хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэж байв.
БАРИМТ 15
Уг асуудлаас болж тэрбээр албан тушаалаасаа огцорсон.
БАРИМТ 16
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг тархи нэгдсэн систем” төслийг санаачлан боловсруулсан гэдэг.
БАРИМТ 17
Д.Ихбаяр нь Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжил хариуцсан Зөвлөхөөр ажилладаг байна.
БАРИМТ 18
Д.Ихбаяр нь жүжигчин Б.Мишээлтэй хамтын амьдралаа эхлүүлсэн.