Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Увс аймгийн төв Улаангом хотод Увс аймгийн биеийн тамир, спортын газар, Насан туршийн суралцахуйн төв, Эрүүл мэндийн газар, Монголын шугаман бүжгийн холбоо хамтран “LINE DANCE” баруун бүсийн сургалт, туршлага судлах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулав.
“Эв нэгдэл-Нэг хэмнэл” уриатай энэ арга хэмжээнд найман аймгийн нийт 304 оролцогч шугаман бүжгийн спортыг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, улмаар иргэдийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд уриаллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.