“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 1.7 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

ea86af990ccb6ff23a14cb58142e7da2

Эх сурвалж: ZUV.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр “Галлериа Улаанбаатар” төвд боллоо. Хурлаар компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулав.

Тус компани өнгөрсөн онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ.

Улс, орон нутгийн төсөвт  1.6 их наяд төгрөгийн татвар төлж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.  

Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын төсөвт 409.7 тэрбум төгрөг төлж, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөг төвлөрүүлэн, нөлөөллийн бүсийн иргэдэд 175 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Мөн ногдол ашиг тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 65.55 төгрөг буюу 1072 ширхэг хувьцаанд татварын дараах байдлаар 63,000 төгрөг олгох, энэ ажлыг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар болжээ.

About Author