Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилуулах саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулжээ

upload-1774571327511-622997006

НИТХ энэ сарын 27-нд буюу даваа гарагт хуралдаж, НИТХ-ын дарга А.Баярыг чөлөөлсөн. Улмаар түүний оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг НИТХ-ын даргад сонгохоор дэмжсэн юм. Уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болж, завсарласан байдаг.

Тэгвэл саналаа МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ. Тэрбээр “Удирдах зөвлөл хуралдаад батлах ёстой. Тэгвэл УЗ-өөр танилцуулагдаад, дэмжигдсэн гээд НИТХ-д танилцуулна” гэлээ.

About Author