1.8 тэрбум төгрөгийн асуудалд холбогдож, мөнгө угаасан гэх Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарын хэргийг шалгаж дуусчээ

BatsukhTumendemberel642x375

Бусдад 1.8 тэрбум төгрөгийн давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нарын хэргийг шалгаж дуусан, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Тэд албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, 291,1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, дээрх 1,8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ үйлдлийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

About Author