Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлт дээд түвшинд хүрч, шинэчлэгдлээ

нүүрс-2

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлтийн дээд
түвшин өнөөдөр (2026.04.29) шинэчлэгдлээ.
Өмнө нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн 16 багц
буюу 102,400 тонн ½ барьцалдах нүүрс 1 тонн нь 36 ам.доллароос 64 ам.доллар болж 77.78%- ийн өсөлт үзүүлж байсан бол өнөөдөр “Тавантолгой” ХК-ийн 8 багц буюу 51,200 тонн эрчим хүчний нүүрс /Саббитумт, сул барьцалдах нүүрс/ 1тонн нь 36 ам.доллароос 66.5 ам доллар болж 84.72%-ийн өсөлт үзүүллээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өрсөлдөөн нэмэгдэж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

About Author