Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ

340761388_996128344690795_8169690151527946296_n6435fdcd473c3

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой, хээрийн нийт таван удаагийн гал түймэр бүртгэгдээд байна. Үүнээс нэг түймрийг цурамд оруулж, үлдсэн дөрвөн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэх газарт гарсан ойн түймрийг өчигдөр 15:56 цагт цурамд оруулжээ. Харин тус сумын Цагаанбэлчир багийн “Нам-Улаан” гэдэг газар гарсан өөр нэг ойн түймрийг унтраахаар ажил үргэлжилж байна. Мөн Дорнод аймгийн Булган сумын III багийн “Хадан хөв” болон Чулуунхороот сумын III багийн “Чулуут өндөр” гэх газруудад гарсан хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байгаа бол Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар гарсан хээрийн түймрийг мөн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрүүдийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор оролцож, нөхцөл байдлыг хяналтад авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

About Author