А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
Цаг үеийн асуудлаар НИТХ-ын дарга А.Баяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Маргаашаас би иргэдийн сонсгол явуулж эхэлнэ. Үүнд би зөвлөл, хороодын гишүүд, төлөөлөгч нараа оролцуулна. Сонсголоор дамжуулан мега төслүүдэд үүсэж байгаа санхүүгийн бүх боломжуудыг иргэдэд нээлттэй болгож өгнө. Иргэдэд энэ асуудлыг хянах, шалгах боломжоор хангана. Хууль шүүхийн байгууллагууд нь шалгадаггүй юм бол иргэдийн шүүхээр нээлттэй болгож шалгана. ИТХ-ыг ажиллуулах боломжийг Х.Нямбаатар олгож өгөх ёстой. Төрийн тамга хуультай. Төр түших бас хуультай. Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа” гэв.