Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой

images (29)

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар  4:11 цагт ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Туулын хурдны зам” төслийг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Туулын хурдны зам” төслийг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг Х.Ганхуяг гишүүн санаачлан, гарын үсэг цуглуулж 40 гаруй гишүүн дэмжсэн. Гэвч сонсгол хийх асуудал удааширч байгаа бололтой. Эрх баригч намынхан ийм байдлаар хандах нь өмнө нь ч давтагддаг байсан. Эхэндээ дэмжиж буйгаа илэрхийлдэг ч нөхцөл байдлаас шалтгаалан байр сууриа өөрчилж, зарим нь санаачилгаасаа буцаж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрбээр “Хэрэв хууль, шүүхийн тогтолцоо хэвийн ажиллаж байгаа бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой. Тухайлбал, Хятадын компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн санхүүгийн баталгааны баримтыг салбарын мэргэжилтнүүд хараад хууль зөрчсөн байж болзошгүйг шууд анзаарч чадна” гэв.

Иймд уг асуудлыг хуулийн байгууллагууд анхааралдаа авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалган, хариуцлага тооцох шаардлагатай бөгөөд баримтууд нь бэлэн байгаа хэмээн онцоллоо.

About Author