Завханы Алдархаанд гарсан түймрийг бүрэн унтраалаа

5f94641a9505a48522e28338a3faea96

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Ар намшир” хэмээх газарт энэ сарын 27-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Түймэр аймгийн төвөөс зүүн тийш 17 км, сумын төвөөс баруун тийш 57 км-т гарсан бөгөөд  Онцгой байдлын 32 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 22 ажилтан, найман иргэн нийт 62 хүн 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17 га талбайг хамарсан түймрийг хоёр хоногийн хугацаанд унтраасан байна.  

Нийт нутгаар хуурайшилтын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас дахин анхаарууллаа.

About Author