Х.Булгантуяа: Нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай

images (30)

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын Чуулганаар яг одоо О.Саранчулуун нарын 24 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх /асуулт асуух хугацаа 120  минут/ асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Засгийн газар “Төсөвт жил бүр 95-160 тэрбумын дарамт учруулна” гэдэг шалтгаанаар дэмжээгүй. Х.Булгантуяа гишүүн үүнд гайхаж, асуулт асууж,  байр суурь илэрхийллээ.  

Тэрбээр “Нийгмийн ажилтнуудын карьер их муу, ахиж дэмших боломжгүй шахуу. Насаараа ажиллаад сургуулийн захирал болох уу үгүй юу. Манай хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын 50 хувь нь 1-2 жил болоод ажлаасаа гардаг. Дээр нь ажлын байрны тодорхойлолт нь тодорхой биш учраас “Байгалиа” гэдэг шиг бүх л юм руу оруулж ажиллуулдаг. Тиймээс нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай. Засгийн газар дэмжээгүйг гайхаж байна” гэлээ.

About Author