НИТХ-ын дарга асан А.Баярт хариуцлага хүлээлгэхээр хяналтын ерөнхий хороонд хандахаар болжээ

d769171ad799544a88e4c3f51d26e5c9

Эх сурвалж: ZUV.MN

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралд 26 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд ирц 65 хувьтай байна. 

Хурлаар НИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хурлын ирцийг хангах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Түүнчлэн НИТХ-ын дарга асан А.Баяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн хурлын төлөөлөгчдийг хулгайч мэтээр гүтгэж байгааг шалгаж, тохирсон хариуцлага хүлээлгэхийг МАН-ын бүлгийнхэн МАН-ын болон нийслэлийн МАН-ын Хяналтын ерөнхий хороонд хүргүүлэхээр болжээ. 

Уг албан бичигт МАН-ын бүлгийн 30 гаруй төлөөлөгч гарын үсэг зурсан байна.

About Author