​“Нийгмийн шударга ёсны төлөөх-эв санааны нэгдлийн жагсаал” болж өнгөрлөө

abcc89c1bb3baf461d77147942d388f6

Эх сурвалж: Zarig.mn

“Нийгмийн шударга ёсны төлөөх-эв санааны нэгдлийн жагсаал”-д оролцсон 10,000 орчим гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэх зорилгоор шударга нийгэм, цалин хөлсний бодит нэмэгдэл, баялгийн тэгш хуваарилалтыг шаардсан “Нийгмийн шударга ёсны төлөө-Эв санааны нэгдэл”-ийн жагсаал, цуглааныг зохион байгууллаа.

Тус жагсаалд МҮЭ-ийн гишүүн байгууллагууд болох аймаг, нийслэл, салбарын 35 холбоодоос нийт 10.000 гаруй гишүүд оролцсон бөгөөд Орхон, Дархан-Уул, Төв аймаг, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцон эв санааны нэгдлээ илэрхийлсэн юм.

МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндсэн зорилгын хүрээнд нийгмийн шударга ёсыг сэргээж, үүссэн нөхцөл байдлаас богино хугацаанд гарч, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангахын төлөө бодлого, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

About Author