Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн эзэн боллоо

fpe630_683516865_17988436292971869_3106703003791461834_n_x974

Pro Box TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Барбадосын боксчин Кобиа Бредитэй АНУ-ын Мэрилэнд мужид тулалдлаа. 

Тулаан 10 үе үргэлжилснээр шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авч мөнгөн бүсийн эзэн болов.

Ингэснээр гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 15 удаа тулалдахдаа бүгдэд нь ялсан амжилттай байна. 

About Author