Э.Бат-Үүл: Тэр намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ
Эх сурвалж: Zuv.mn
АН-ын Ерөнxий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогттой xолбоотой асуудлаар Монгол Улсын баатар Э.Бат-үүл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “С.Баярцогтын цээжийг нүцэглээд харвал манай намын хагарал, бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм хөөрхий!
Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг, өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг. Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, чамайг Жэнко шоронд хийсэн шүү дээ гэхэд өөдөөс юу гэсэн гээч…
Ийм юм яриад байвал манай нам хэзээ ч ялахгүй. Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ!
Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Коннор Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод, намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа.
Монголынхоо төлөө зүтгэснийхэа хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хирнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ. Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой” гэжээ.