П.Сүхбат гарьдын зээ хүү сагсанбөмбөгийн Дээд лигийн драфтад нэрээ дэвшүүлжээ
Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн болон Азийн тоглолтын аварга, Үндэсний бөхийн улсын гарьд Пунцагийн Сүхбат агсны зээ хүү Крам Келби энэ сарын 14-нд болох Монголын сагсанбөмбөгийн Дээд лигийн драфтад оролцохоор нэрээ дэвшүүлжээ.
Хэрвээ Дээд лигийн багуудаас нэг нь түүнийг сонговол тэрбээр Дээд лигийн тоглогч болно.
Крам Келби 186 см өндөр, холбогч, хамгаалагчдын байрлалд тоглодог. Тэрбээр өнгөрсөн улиралд өнгөрсөн улиралд MCBA буюу Монголын Оюутны Сагсан бөмбөгийн Холбооны лигийн “Мон-Алтиус ДС Лионс” багт тоглож шилдэг наймд шалгарсан бөгөөд тус лигийн “Бүх оддын тоглолт”-ын Цагаригт дээрээс довтлох тэмцээний аварга болсон юм.