ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫГ ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛНЭ

688119792_1291215259781349_7265399204745554794_n

Чөлөөт бүсийн тухай хууль болон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, уялдаа холбоог хангах хүрээнд Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт дээр ажиллалаа.

Үйлдвэрлэл, технологийн паркийг кластер хэлбэрээр хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэн, уялдаа холбоотой хөгжүүлэх нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Улсын хэмжээнд 18 үйлдвэрлэл, технологийн парк байгуулах шийдвэрийн дагуу бодлогын уялдааг ханган ажиллаж байна.

”Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк нь дэд бүтэц болон үйлдвэрлэлийн чиглэлүүдийг төлөвлөсөн.

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, Чөлөөт бүстэй уялдуулж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллана.

About Author