PC Mall x Samsung “100 СЕКУНД” урамшуулалт аяны албан ёсны үйл ажиллагаа энэ сарын 8-нд болно

5mawaq__1_x974

Хэрэглэгч бүрийн хүсэн хүлээсэн, электроникийн салбарын хамгийн сонирхолтой урамшуулалт аяны нэг болох PC Mall x Samsung “100 СЕКУНД” урамшуулалт аяны албан ёсны үйл ажиллагаа 2026 оны 5-р сарын 8-ны өдөр PC Mall Энканто Центро салбарт зохион байгуулагдах гэж байна.

Арга хэмжээний үеэр зөвхөн супер азтаны 100 секундийн сорилт төдийгүй зөвхөн тухайн өдөр хэрэгжих тусгай хямдрал, бэлэгтэй худалдаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, хүрд эргүүлэх урамшуулал, үзэгчдийн дундах шагналт тоглоом зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа хэрэглэгчдийг хүлээж байна.

Тус арга хэмжээний хамгийн оргил хэсэг нь СУПЕР АЗТАН ердөө 100 секундийн дотор Samsung брэндийн хүссэн цахилгаан бараануудаа амжиж сонгон, бүгдийг нь өөрийн болгох онцгой мөч юм. Азтан маань секундтэй уралдан сонгосон бүх бараагаа үнэгүй бэлэг болгон авах бөгөөд энэ нь арга хэмжээний хамгийн сэтгэл догдлом, мартагдашгүй агшин байх болно.

Мөн нэг нууц дуулгахад, энэхүү арга хэмжээний уур амьсгалыг илүү сонирхолтой, хөгжилтэй, эрч хүчтэй болгохоор комедиан Содхүү болон хөтлөгч, жүжигчин Болд нар хамтран хөтлөн явуулах болно.

зураг

Хэзээ, Хаана?

Энэхүү супер урамшуулал болон албан ёсны үйл ажиллагаа:

  • Хэзээ: 2026 оны 5-р сарын 8-ны 12:00 цагт
  • Хаана: PC Mall Энканто Центро салбар

Хүрэлцэн ирсэн хүн бүрд зориулсан онцгой боломжууд:

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн азтануудад зориулагдаагүй бөгөөд тухайн өдөр хүрэлцэн ирсэн хэрэглэгч бүрд зориулсан гэнэтийн бэлэг, тусгай урамшуулал, хөтөлбөрүүдийг  бид бэлтгэсэн байгаа.

  • Эхний 20 худалдан авалтад хүрд эргүүлэх эрх: Эхний 20 худалдан авагч бүр хүрд эргүүлэх эрхтэй бөгөөд хүрд бүр цахилгаан бараа, эрхийн бичиг гэх мэт олон гайхалтай бэлэгтэй.
  • Тусгай хямдрал, бэлэгтэй худалдаа: Зөвхөн тухайн өдөр, тухайн салбарт л хэрэгжих тоос сорогч, печь гэх мэт бэлэгтэй хямдралтай урамшуулал.
  • Үзэгчдийн дундах шагналт тоглоом: Хүрэлцэн ирсэн хэрэглэгчдийн дунд шагналт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулагдана.
  • Ялагчдын мөч: 8 долоо хоногийн турш долоо хоног бүр тодорсон нийт 8 азтан шагналаа албан ёсоор гардан авна.

Хэрэглэгч бүрийн хүсэл, догдлол, сонголтыг үнэ цэнтэй болгож буй Samsung брэнд болон PC Mall-ийн энэхүү онцгой үйл ажиллагаанд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

PC Mall x Samsung “100 СЕКУНД” — хүсэл биелэх торгон мөчийг хамтдаа мэдрээрэй.

зураг

📅 Хэзээ: 2026.05.08-ны 12:00 цагт
📍 Хаана: PC Mall Энканто Центро салбар
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7575-3535

PC mall | We have it all

About Author