Гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноолоо
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай шүүж, бүх насаар нь хорих ял оноолоо.
Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөсөн ч СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх түүнийг 2024 онд суллаж байсан юм.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч М.Батчулууны өмгөөлөгч Э.Түвдэн “Бага насны хохирогчийн тухай яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулах саналтай байна” гэсэн хүсэлт гаргасны дагуу Шүүх хурлыг хаалттай хэлэлцэхээр болсон юм.