БНХАУ-д хүнсний түүхий эд , бүтээгдэхүүн экспортлогчдод зориулсан сургалт болно

030af7ec784d5b332e532870794031f8

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын сайдын тушаалаар дөрвөн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Энэ хүрээнд экспортлогч аж ахуйн нэгж, компаниудад зориулсан цуврал сургалтуудыг эхэлж байна.

БНХАУ-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн ерөнхий шаардлага, холбогдох дүрэм, журмын талаарх сургалт өнөөдөр болж байна.

Сургалтын зорилго нь БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн зохицуулалт, экспортын явцад мөрдөх хорио цээрийн ерөнхий дүрэм, стандартуудыг ойлгуулах, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлж, эрсдэлээс хамгаалахад чиглэж буй юм.

Энэ хүрээнд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга, Импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гадаадын аж ахуйн нэгжүүдийг бүртгэх БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын захиргааны журам, зөгийн балны хүнсний аюулгүй байдлын стандартууд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний стандартын тайлбар, мал, шувууны нядалгаа, боловсруулалтын эрүүл ахуйн стандартууд, чанасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрүүл ахуйн стандарт зэрэг сэдвээр ХХААХҮЯ болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалт явуулж байна. Мөн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэргэжилтнүүд цахимаар оролцож, мэдээлэл өгөв.

Сургалтад мал, төхөөрөх, мах боловсруулах болон мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бордоо, хүнсний ургамлын тосны үйлдвэрүүд, самар, загас, зөгийн бал, сүүн бүтээгдэхүүн экспортлогчид хамрагдаж байна.

About Author