“Эрчист Монгол” компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ

1749166326IMG_1303

Эх сурвалж: ikon.mn

Засгийн газрын тогтоолоор 2025 оны нэгдүгээр сард төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж байв. 

Тус компанийн гүйцэтгэх захирлаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Г.Амартүвшин 2025 оны гуравдугаар сард томилогдон багаа бүрдүүлснээр үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сараас эхэлж байлаа.

Улмаар 2026 оны гуравдугаар сард “Эрчист Монгол” компанийг татан буулгахаар болсон юм. 

“Эрчист Монгол” компанийн 2025 оны санхүүгийн аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn дээр нээлттэй байршуулжээ. Тус тайланд буй зарим мэдээллийг онцлон хүргэж байна.

Эрчим хүчний салбарын 27 компани, хувьцаа эзэмших эрх бүрэн шилжсэн зургаан компанийн санхүүгийн тайланд нарийвчилсан үнэлгээ хийж, үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй ажилласан хэмээн тайландаа дурджээ.

Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 3.3 тэрбум төгрөгийн орлого олж, 4.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 849 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Уг нь Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн баталсан төлөвлөгөөгөөр бол татварын дараах байдлаар 362.2 сая төгрөгийн цэвэр ашигтай байх байсан аж.

https://ikon.mn/raw/2026/5/11/19282/visualisation-28880789__2_/index.html?auto=1

Made with Flourish • Create your own

Нийт орлогын гүйцэтгэл 3.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 1.5 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар дутуу бүрдсэн нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-уудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, менежментийн төлбөрийг төлөх боломжгүй болсноос шалтгаалсан гэж аудитын дүгнэлтэд дурджээ. 

Тухайн зардлыг санхүүжүүлэх зорилгоор жилийн эцэст Хаан банканд 1.2 тэрбум төгрөгийн зээл, 11.5 сая төгрөгийн зээлийн хүүгийн өглөгийн үлдэгдэлтэй, нэр бүхий гурван байгууллагаас хөрөнгө, бичиг хэргийн материалын үнэд төлөөгүй 142.9 сая төгрөг, цалингийн өглөг 42.9 сая төгрөг, татварын өглөг 6.4 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм байна.

Нийт 62 ажилтны цалинд 3.4 тэрбум төгрөг зарцуулж, нэг ажилтан сард дунджаар 5.8 сая төгрөгийн цалин авчээ. Харин удирдлагын зардалд 983 сая төгрөг зарцуулсан байна. 2025 оны байдлаар 1.4 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөртэйгөөр татан буугдсан байна.

About Author