Хуурайшилтын түвшин их болон нэн их түвшинд хүрснийг АНХААРУУЛАВ

dml3wg_698845187_1298310242510082_5610394946753165815_n_x974

Улсын хэмжээнд цаг уурын өртөө, харуултай сумдын нутгаар хуурайшилтын түвшин их болон нэн их түвшинд хүрснийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Иймд болзошгүй түймрийн аюулаас онцгойлон сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ой, хээрийн бүсэд зорчихдоо гал түймрийн аюулгүй байдлыг хангаж:

  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Өнжмөл өвс, хог хаягдлыг шатаахгүй байх
  • Машины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

About Author