Ц.Сандаг-Очир: Оюутолгой 16 жил төлөөгүй байсан нөхөн сэргээлтийн барьцаа 9.9 тэрбумыг саяхан тушаасан
Эх сурвалж: Zuv.mn
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг хүлээн авч уулзжээ.
https://www.facebook.com/share/v/18rbPHDJk5
Уулзалтын талаар Ц.Сандаг-Очир сайд “Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардлынхаа 50 хувийг салбарын яамны дансанд байршуулах хуультай. Тухайн компани олборлолтоо хийж дууссаныхаа дараа энэ мөнгөө буцааж аваад нөхөн сэргээлтээ хийдэг. Оюутолгой ХХК 16 жил энэ мөнгөө байршуулалгүй явж ирсний эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард 9.9 тэрбум төгрөгийг байршуулсан байна.
Ус бохирдуулсны төлбөрийг мөн 16 жил төлөлгүй явж ирсэн. Энэ асуудлаар ярилцаад төлъе гэдэг дээр тохирсон. Одоо Усны газар холбогдох байгууллагууд хэчнээн хэмжээний төлбөр төлбөл зохихыг тооцоолсны дараа төлбөр хийгдэнэ” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1B7z1mdNSe