Олон улсын иогийн фестивалийг энэ сарын 16-17-нд зохион байгуулна
Эх сурвалж: ikon.mn
“Монголын иогчдын холбоо” ТББ-аас энэ сарын 16-17-нд болох олон улсын иогийн фестивалийн талаар мэдээллээ.
Энэ удаагийн фестивальд Монгол болон Энэтхэг, Орос, Англи, Киргизстан улсаас багш нар ирж оролцох аж.
“Монгол Иогчдын холбоо” ТББ-аас мэдээлэхдээ “Монголын иогийн зургаа дахь удаагийн фестивалийг тавдугаар сарын 16, 17-нд зохион байгуулна. Энэ үеэр Монголын болон гадаадын иогийн шилдэг багш нар хуран чуулж, 30 орчим хичээл заана.
- Иог сонирхогчид,
- Анхан болон ахисан шатныхан,
- Иогоор хичээллэхийг сонирхож байгаа бүх хүнд зориулсан сургалт, лекц болон эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн лекц, сургалтуудыг давхар орно.
Монголын урдаа барих шилдэг багш нар хичээл зааж оролцоно” гэлээ.


2015 онд манай улсад ганцхан иогийн төв байсан бол өнөөдөр Улаанбаатар хотод 100 гаруй иогийн төв үйл ажиллагаагаа явуулж байна. Иог нь эрүүл амьдралын хэв маягийг суулгаж, амар тайван байдлыг бий болгож байдаг.
“Монголын иогчдын холбоо”-ноос иогийн фестивалийг анх 2018 онд зохион байгуулж байсан. Тэр үед маш шинэлэг арга хэмжээ болж байсныг тэд дурдсан юм.